
АСУУДАЛ байна уу?
Танай байгууллагад нягтлан бодох бүртгэл хөтлөх үйлчилгээ хэрэгтэй юу?
Танай санхүү бүртгэл, тайлан тооцоо хэр цэгцтэй вэ?
Нямбай гэгч нягтлантай болоод цэгцтэй явбал гоё уу?
Компаниа үүсгэн байгуулаад удаагүй, санхүүгийн програм сонгох гээд эрэл хайгуул хийж байна уу?
Аль эсвэл танай санхүүгийн програм хангалттай сайн биш, хүссэн тайлангаа гаргах гэж хөгжүүлсэн компанийг хүлээгээд байна уу?
Тийм бол,
ШИЙДЭЛ байна,
Бид Microsoft Dynamics 365 Business Central ERP нэвтрүүлэх болон нягтлан бодох бүртгэл хөтлөх үйлчилгээг санал болгож байна.
Яагаад бид гэж:
- НДШ-ийн зардал хэмнэнэ
Ажил олгогч ажилтныг 3’000’000 төг-өөр цалинжуулахад
багадаа 375’000 төг-ийн НДШ-ийн өртэй болдог.
Харин бид ААН тул нэмж НДШ төлөх хэрэггүй болно. - Ажилтанд зөвхөн цалин хангалттай байдаг уу?
Ажилтнаа “өөрийн болгож, сургаж, хөгжүүлж, халамжилж, тогтоож үлдээнэ” гэдэг чамгүй даваа байдаг даа.
Бидэнтэй хамтарвал эдгээрт зориулах цаг хугацаа, мөнгө санхүү, үйл ажиллагааг хэмнэнэ. - Дэлхийн шилдэг ERP дээр тайлан тооцоогоо хараад явбал ямар вэ?
Бид ямар ERP дээр ажилладаг вэ:
Энэ бол дэлхийн 160 улс оронд 47 өөр хэлээр 50’000 жижиг дунд байгууллага ашиглаж байгаа Microsoft Dynamics 365 Business Central.


Гадаад програм гээд хэлний бэрхшээлээс эмээж байна уу, тийм биш шүү.
Үнэндээ гайхамшигт Microsoft Excel програмыг та монгол хэлээр ашиглах байсан уу?
Гэтэл чадвартай нягтланд бол муухан санхүүгийн програмаас хол илүү, үнэхээр чадалтай super програм, мэдээж зорилго нь ондоо.
Харин Business Central ( BC ) нь чухам
Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, санхүү нягтлан бодох бүртгэлийг хөтлөх зорилгоор Microsoft компаний хэдэн мянган инженерийн хөгжүүлсэн цогц ERP.
Business Central-ийг хүчирхэг Power BI-тай хослуулснаар таны бизнесийн өгөгдлийг зөв оновчтой тайлан, товч тодорхой хяналтын самбар болгож, өөрийн бизнесийг бодитоор дүгнэн ухаалаг шийдвэр гаргахад хөтлөнө.
Програм ямар үнэтэй вэ:
Business Central програмын үнэ / 2025 оны 12-р сар /

БИДНИЙ САНАЛ
Санхүү бүртгэлээ ХУУЛИЙН ДАГУУ, ҮНЭН ЗӨВ хөтлөх цөөн байгууллагатай хамтарч ажиллана.
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадны болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, суралцах нь бидний хувьд тун таатай байх болно.
Нягтлан бодох бүртгэлийг англи хэлээр хөтөлж, тайланг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр гаргах боломжтой.
We welcome the opportunity to work with foreign and
international organizations operating in Mongolia.
We maintain accounting records in English and
prepare financial reports in the relevant foreign currency.
Холбоо барих
(+976) 7510 – 9010
mail@edocument.mn
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их Монгол төв



